Friday, April 17, 2009

Амьдралд гарсан томоохон өөрчлөлт

Амьдралд маань өөрчлөлт гэж хэлж болохоор үйл явдал тохиолоо. Хүн ер нь өөрчлөлтөнд дургүй байдаг, өөрчлөлт нь хэдийгээр сайн ч цаг хугацаа, бүгд хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэтчилэн бэрхшээллүүдтэй тулгардаг гэж оюутан байхад заалгаж байсан санагдана. Өчигдөр би ажлаа солин өөр компанид ажиллахаар боллоо. Энэ шийдвэрийг гаргахад надад маш хэцүү байлаа. Хүн ер их аймхай хувиа хичээсэн юм байна гэдэгийг би сая л мэдэрлээ. Гэхдээ миний гаргасан шийдвэр зөв гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн хэцүү зүйл нь хамт олноосоо сална гэж бодохлээр онцгүй байлаа. Гэхдээ хүн гэж муухай л байдын байна. Ажлаа сольж байгаа гэдгийг мэдсэн хүмүүс өөр өөрийнхөөрөө л хариу хэлэх юм. За тэр ч яахав. Гэхдээ Uniteliin хамт олон маань сайхан байсан шүү. Санах л байх даа.