Sunday, March 29, 2009

ОХИН ҮРЭЭН ХАЙРАЛ



Амьдралд хамгийн их хэцүү бэрхийг туулдаг, амьдралд хамгийн их ухаалаг ханддаг нь явж явж л ЭМЭГТЭЙ хүмүүс байдаг. Манай монголын нөхцөлд айл өрхийг авч явж байгаа гэх юм уу эсвэл өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их болсон гэхэд Та бүхэн санал нэгдэх байх. Энэ нь хэдийгээр эмгэнэлтэй ч бодит үнэн явдал юм. Саяхан мартын 8-наар мэйлд маань доорх шүлэг ирсэн юм. Ингээд энэ шүлгийг блогдоо оруулья бүр цээжлий гэж бодлоо.

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

БҮХ ЮМАНД ХОЁР ТАЛ БИЙ



Gogo.mn-ees

Миний бодлоор бүх зүйлс харьцангуй бөгөөд туйлын, үнэмлэхүй гэсэн ойлголт байхгүй бололтой. Алдарт Алберт Энштэйний харьцангуйн онол зөвхөн физик оронзайд ч бус бүх зүйл дээр байдаг гэж би ойлгодог билээ.

Өнөөдөр үнэн зүйл маргааш худал зүйл болж хувирч ч болно. Харин худал байсан юмс үзэгдэл үнэн болж ч мэдэх юм. Хорвоо дээр оршин тогтнож байгаа бүх зүйлс мөнх бус бөгөөд бүх үйлдэл, үйл явцад төгсгөл гэж бий.

Бид ихэнхдээ хүмүүсийг муу хүн, сайн хүн гэх мэтээр сэтгэл дотороо өөрийн мэдэлгүй ялгачихдаг. Үнэндээ бидний муу хүн гэж бодоод байгаа хүн өөр хэн нэгний хувьдхайрын эзэн, ханийн түшиг бурхан шиг сайн нэгэн ч юм бил үү. Ха

Таны амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэж бодъё. Тэгвэл тэр хүнд хэцүү зүйлд сөхөрч ялагдахаасаа өмнө түүнийг үнэхээр муу зүйл мөнүү гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Италчуудын дунд өргөн хэрэглэгддэг үг л дээ “Хэрвээ байшин чинь нэгэнт шатаж байгаа бол чи ядаж дулаацаад аваач...” гэж. Хальтхан сонсоход ямар мулгуу үг вэ ч гэж бодмоор. Энэ нь саад, бэрхшээл, зовлонд ч бас ашигтай тал байдаг юмаа л гэсэн санаа. Хэрвээ чи шатаж байгаа байшингаа нэгэнт аварч чадхааргүй болсон бол тэр байдлын давуу талыг ашиглаа л гэсэн үг л дээ.

За тэгээд саад бэрхшээл байнаа гэдэг чинь тэрний цаана заавал нэг амжилт, аз жаргал байгаа гэсэн үг. Энгийн нэгэн жишээгээр тайлбарлахад л манай улсад эдийн засгийн хямрал боллоо гэж бодъё. Тэгвэл түүний ашигтай тал нь хүмүүсийг хямгач, тооцоотой байхад суралцуулж байгаа нэг хэлбэр гэх мэтээр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эерэг нөхцөл байдал байхгүй байсанч тийм эерэг нөхцөл байдалруу хандуулах хэрэгтэй гэж байгаа юм. Бодоод байхнээ юм бүхэнд хоёр тал бий. Харин хүн та өөрөө асуудалд аль талаас нь хандаж байгаагаас шалтгаалж үр дүн нь ч бас өөр өөр байна. Та жижигхээн асуудлыг зовлон шаналал гэж хүлээж аваад байвал үнэхээр л зовлон болж хувирна. Харин эерэг талаас нь хүлээн авбал таньд төдий чинээ эерэг энерги мэдрэгдэх болно.

Хэрээс хэтэрсэн хоол хор болдог, хэмжээ нь таарсан хор эм болдог. Бүх зүйлд хоёр тал бий. Гагцхүү сонголт таны өмнө байна.

Saturday, March 21, 2009

ХУВЬ ТАВИЛАН

Саяхан би нэг найз охинтойгоо яриж суутал гэнэт хүний хувь тавилан гэж шал өөр өөр байх юм аа гэх мэтчилэн зүйлийг ярилаа. Үнэхээр л хүн болгоны хувь тавилан сонин юм. Хүн түүнийг захиалахгүй, худалдаж авахгүй, хэцүү бэрхийг туулахыг хүсэхгүй ч цаанаасаа л тулгаад өгчдөг. Юм ямар санаснаар ч болох биш гэж ярилцдаг ч сүүлийн үед хүмүүсийн бодол санаанд Дандаа сайхан зүйл бодож мөрөөдөж байх, хүний төсөөлөн бодох чадвар үнэхээр агуу, хүн төсөөллөөрөө л бүхнийг бий болгодог гэлцэх юм. Энэ бүх асуудыг яг хаанаас хэн нь зохицуулдаг юм болоо!

Хар багадаа найзалж үй зайгүй явсан ижил тэгш хүүхдүүд том болоод ажил дээр гархаараа нэг нь дарга нь нөгөө нэг найз нь удирдлаган доор нь ажиллах, нөгөө нэг нь бүр доод албан тушаал, нөгөө нэг нь хувиараа бизнес эрхэлдэг гэхчилэн янз бүр байх юм.

Би янзан бүрийн шашин шүтлэг гэх зэрэг зүйлд муу ч гэлээ яг энэ асуудал дээр утга учирыг мэдэхийг их хүсэж байна.