Wednesday, December 31, 2008

2008 оны 12 дугаар сарын 31

Сайн байцгаана уу?

Өнөөдөр баярын өдөр. Түрүү жилийн шинэ жил тун саяхан санагдаж байсан чинь дахиад л нэг жил ардаа орхилоо. Нэг мэдсэн 24 нас хүрчихсэн байсан маргааш гэхэд 25 настай болох нь. Нас явж байгаагаа бодохлээр жаахан аймар санагдчихлаа хэхэ.

Уг нь өнөөдөр баярын өдөр байтал сэтгэл санаа нэг л биш, гуниглаад ч байгаа юм шиг. Найз нөхөд олонтой байдаг байсан. Одоо тэгсэн хэн ч байхгүй ч болсон юм шиг.

Блогдоо жаахан уйтгартай юм бичиж байгаадаа уучлал хүсэж байна. Гэхдээ болно биз дээ тэ? Бичмээр санагдсан, ярилцаж чадахгүй дотроо хадгалж байхаар ингэж суух нь надад дээр санагдаад.

Өнгөрсөн ням гаригт байгууллагын маань шинэ жил болсон. Өмнөх жилийнхээс нээх гоёо болоогүй юм шиг санагдсан. За ямарч байсан 2008 он нэлээн хүнд байсан дараа жил аз хийморьтой жил байгаасай гээд л найдий.

Wednesday, December 24, 2008

Ажил, амьдралдаа зорилготой болох нь

Саяхан санагдаж байна. Шинэ ажилд ороод 3 гуравхан хонож байхад маань ажлынхан миний төрсөн өдрөөр Эндрю Мэтюсийн "Сэтгэл зүрхээ дага" гэсэн номыг бэлэглэж байсан. Тэр номыг уншханд бидний мэддэг хэрнээ мэддэггүй маш олон зүйлс байдаг. Бид уншсан зүйлээ хэсэг хугацааны дараа мартдаг шүү дээ. Тэгэхлээр би хааяа уншсан ч гэсэн унших их дуртай байдын. Ингээд энэ номыг уншаагүй маш олон хүн байгаа байх гэдэг үүднээсээ өөрийнхөө блогдоо бичлээ.

* * * * * *
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яагаад надад гай гамшиг тохиолддог вэ?
Сургамж
Амьдрах ба суралцах
ЯМАР НЭГЭН ЮМ ӨМНӨӨС ЧИНЬ ШИРТЭЖ БАЙЖ БОЛОХ ЮМ...
Наймайг арван настай байхад миний хамгийн үнэтэй хогшил нь хөл бөмбөгийн бөмбөг байсан бөгөөд би унтсан ч, идэж байсан ч бөмбөгтэйгээ, гутлаа биш харин бөмбөгөө долоо хоног бүр арчиж зүлгэдэг байлаа. Хөл бөмбөгний тухай бүгдийг мэддэг байсан ч зарим нэг зүйлийг жишээлбэл хүүхэд хаанаас төрдөг тухай огт мэддэггүй л байв.
Нэгэн өдөр би гудамжинд тоглож байгаад нөгөө хайрт бөмбөгөө алдчихав. Би хаа сайгүй хайсан боловч олсонгүй, хэн нэг нь хулгайлж гэж бодлоо.
Гэнэт нэгэн эмэгтэй миний бөгмбөгийг хувцсан дотроо нуусан юм шиг надад санагдав. Харайж очоод би: "Та миний бөмбөгийг гэдсэндээ нуусан юм биш биз дээ" гэж асуулаа. Харин түүнд миний бөмбөг байсангүй... харин тэр өдөр би хүүхэд хаанаас төрдгийг мэдэж авсан төдийгүй есөн сартай жирэмсэн эмэгтэй ямархуу харагддагийг ойлгосон юм.
Тэр өдрийн орой нь бөмбөгөө ч оллоо.
Миний хамгийн их гайхсан зүйл гэвэл арван наснаасааа өмнө би хэзээ ч жирэмсэн эмэгтэй хүнийг анзааралгүй явж ирсэн байсан ба түүнээс хойш яагаад ч юм тэд намайг байнга хүрээлж байгаа мэт санагддаг болсон юм.
ЭЦСИЙН ЭЦЭСТ
Бид амьдрал дээр шинэ мэдээлэл хүлээж авахад бэлэн болмогц тодорхой хэм хэмжээнд хүрч очдог. Тэр болтол ямар нэгэн юм бидэн рүү анхааралтай ширтэн харж байдаг боловч бид анзаардаггүй аж.
ЯАГААД НАДАД ГАЙ ГАМШИГ ТОХИОЛДДОГ ВЭ?
Бидний ихэнх нь ямар нэгэн юм зайлшгүй тулгарч, хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог. Үрэгжлэлийг дараа нь бичнээ.................... хэхэ

Sunday, November 30, 2008

Өнөөдөр 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдөр

Сайн байна уу?

Цаг хугацаа бага байхад өнгөрч өгдөггүй хурдхан л том болох юмсан гэж боддог байж билээ. Одоо бол 1 өдөр эхлээд л амралтын өдөр юм шиг л санагдах юм. Саяхан л 2008 оны 1 дүгээр сар гэж байсан чинь амралтаа ч авч амжаагүй байхад он дуусах болсон байна.

Оны сүүлд ажилч угаасаа ажил их байдаг хойно бас л нүд эрмэх зуур л өнгөрөх байлгүй дээ гэж.

Гэхдээ Монголчуудын хувьд нэлээн нүсэр тэмдгэлдэг баярын нэг "Шинэ жил" гэгч болох гэж байна. Манай ажлынхан шинэ жилдээ бэлтгээд л хуцас, хунар, хумс хуруу гээд бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ.

Миний хувьд энэ ондоо хийж гүйцэтгэнэ гэж гаргасан төлөвлөгөөт ажлаа л амжилттай гүйцэтгэх санаа байна. Шинэ жилд орсон ороогүй хамаагүй гэж бодох болж. Гэрийнхэнтэй гээ л сайхан байвал энэ баяр угаасаа дажгүй болох байлгүй гэсэн миний бодолтой санал нэгдэгдэх хүмүүс байгаа гэдэгт найдаж байна.

Нэг бодлын миний хүсэл эрмэлзэл алга болчихсон юм бол уу? бүү мэд.

Saturday, November 29, 2008

Хобби

Би ер нь янз янзын л зүйл сонирхож байдаг юм. Оюутан байхдаа загас тэжээх үнэн сонирхолтой болсон байсан. Нэг өдөр загас тэжээдэг хүн болоод акваурам, нэлээн хэдэн загас авсан чинь маргаашнаас нь эхлээд л ус нь бохирдоод л нэг нэгээрээ үхэж эхэлсэн дээ. Ядаж байхад байнга загасаа тоолоол аль нь үхэж гэсэн байртай байнга л харна. Шөнө хүртэл зүүдэлж хононо.

Жаахан хүүхэд мөнгө л олдуул чихэр жимс гэдэг шиг надад мөнгө л олдуул загасны дэлгүүрлүү гүйнэ. Одоо бодход инээдтэй ч хэсэг хугацааны дараа үнэхээр сайн загас тэжээдэг болсон доо. Бүр үржүүлдэг болсон хэхэ. Манай гэрийнхэн амьтан тамлаад боль гэж хэлдэг байсан ч яваандаа бүгд хайртай болсон. Одоо гэртээ загастай л да. Гэхдээ түүнийгээ арчлах зав цаг гарахгүй болохоор манай аав ээж л цэвэрлэж хоолыг нь өгнө.

Хүн ер нь байнга л сурч хөгжиж байх ёстой гэсэн тээр нэг хүний хэлсэн үг санаанд орж ирж байна. Амьдрал нэгэн хэвийн байвал уйтгартай санагддаг шүү дээ. Ялангуяа бид нар шиг залуу хүмүүсд. Тэр ч утгаараа болж л өгүүл сураад авья гэж боддог болсон.

Миний 2 дахь тэжээсэн амьтан бол туулай байлаа. Бас л оюутан байсан. Зуны амралт эхэлсэн байсан учраас цаг зав ч ихтэй байж. Зах дээр очоод 1 туулай авна гэж бодож байсан чинь зарж байсан хүн нь 2 бүжин байна хосоор нь абвал зүгээр гээд байхаар нь хөөрхөн 2 бүжин авлаа. Гэртээ аваачаад гэрийнхнийгээ хүрэх гэхлээр л их харамлаж ууралдаг байсан. хэхэ. Гэртээ 7 л хоног тэжээсэн байх. 3 курст байсан болохоор дадлага хийх шаардлага гараад өдөржин харах хүнгүй учраас дүүгээ хөдөө явхад нь эргүүлж авчраарай энэ тэр гэж бөөн л юм болж явуулсан. Гэсэн дүү маань орхиод ирсэн байсан. Миний ч уур их хүрч байсан ч удалгүй хичээл эхлээд завгүй болсон. Сүүлдээ ч мартцан байсан.

Тэгсэн нөгөө 2 бүжин том болоод бүжин гаргасан. хэхэ. Эмээ маань бүр тэр талдаа мэргэшсэн бололтой бүжингүүдээ зах дээр аваачин ченжүүдэд нь зардаг гэж ярьж байсан. Тэгж нэг эмээгээ ажилтай болгосон доо хэхэ. Гэхдээ эмээ маань надад 1 ямаа өгсөн. Би ч бас алдагдалгүй ажилласан хэхэ. Гэхдээ одоо эмээ маань туулай тэжээхээ больсон л доо. Яагаад юм бүү мэд. Магадгүй хөгшин хүн болохоор ядарсан байх.

За туулайны хэрэг ингэж дууслаа. Тэгсэн дахиад л дараагийн зун баахан цэцэг тарьж байна гэж бас гэрийнхнийгээ хямраасан. Гэхдээ би цэцэг тал дээрээ муу. Харин ээж аав 2 маань одоо гэрээр дүүрэн цэцэгтэй болгосон шүү.

Ингээд л хобби гээд яриад байхын бол зөндөө л юм байна. Ном цуглуулах их дуртай. Номын сантай болно гэж мөрөөдөж байсан. Гэхдээ одоо жижиг ч гэсэн номын сантай болсон. Сүүлийн үед гитар тоглож сурахаар шийдээд гитартай болсон.

Одоогоор дарж сурсан зүйлгүй л байна. Гэхдээ дарж сурана гэсэн итгэл алдраагүй л явна. Хамгийн хэцүү нь хуруугаа салгаж чадахгүй, дээр нь хуурууны өндөг их өвдөх юм аа хэхэ.

За нэг иймэрхүү л байх шив дээ. Хэдэн сарын дараа бас юу сонирхох бол гэж.....

Friday, November 28, 2008

Анхны нийтлэл

Сайн байна уу? Саяхан блог нээсэн боловч янз бүрийн юм бичмээр байсан ч зав олдохгүй дээрээс нь яг бичий гэхлээр юу бичхээ мэдэхгүй баахан л хонолоо. Уг нь блогтой болчуул маш олон юм бичих юм шиг санагдаж байсан юм. хэхэ. Би нэг хувийн компанид ажилладаг юм л да. Амралтын өдрөөр манай ажлынхан байнга зааланд тоголдог юм. Өнөөдөр тоглож тоглож бүр сульдак болоод ярих ч тэнхэлгүй машинд явж байсан ажлын нэг охин өвөл ч болхоо больж дээ жил ирэх тусам л дулаараад байдаг болж гэж хэллээ. Нээрээ бодоод байх нь бага байхад нээх гоёо цас ороод өдийд гулгадаг байсан шиг санагдах юм.
Одоо үед амьдрах улам л хэцүү болоод байх шиг. Ядахдаа л цэвэр агаар амьсгалж чадахгүй ханиад томуу тусах гээд хэцүү л юм. Энэ үед л аль болох спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэж боддог.
Компьютер гэж зүйл гарснаас хойш хүн болгон л хөдөлгөөний дутагдалд орж байгаа өнөө үед бүр л спортоор хичээллэх хэрэгтэй.