Saturday, November 29, 2008

Хобби

Би ер нь янз янзын л зүйл сонирхож байдаг юм. Оюутан байхдаа загас тэжээх үнэн сонирхолтой болсон байсан. Нэг өдөр загас тэжээдэг хүн болоод акваурам, нэлээн хэдэн загас авсан чинь маргаашнаас нь эхлээд л ус нь бохирдоод л нэг нэгээрээ үхэж эхэлсэн дээ. Ядаж байхад байнга загасаа тоолоол аль нь үхэж гэсэн байртай байнга л харна. Шөнө хүртэл зүүдэлж хононо.

Жаахан хүүхэд мөнгө л олдуул чихэр жимс гэдэг шиг надад мөнгө л олдуул загасны дэлгүүрлүү гүйнэ. Одоо бодход инээдтэй ч хэсэг хугацааны дараа үнэхээр сайн загас тэжээдэг болсон доо. Бүр үржүүлдэг болсон хэхэ. Манай гэрийнхэн амьтан тамлаад боль гэж хэлдэг байсан ч яваандаа бүгд хайртай болсон. Одоо гэртээ загастай л да. Гэхдээ түүнийгээ арчлах зав цаг гарахгүй болохоор манай аав ээж л цэвэрлэж хоолыг нь өгнө.

Хүн ер нь байнга л сурч хөгжиж байх ёстой гэсэн тээр нэг хүний хэлсэн үг санаанд орж ирж байна. Амьдрал нэгэн хэвийн байвал уйтгартай санагддаг шүү дээ. Ялангуяа бид нар шиг залуу хүмүүсд. Тэр ч утгаараа болж л өгүүл сураад авья гэж боддог болсон.

Миний 2 дахь тэжээсэн амьтан бол туулай байлаа. Бас л оюутан байсан. Зуны амралт эхэлсэн байсан учраас цаг зав ч ихтэй байж. Зах дээр очоод 1 туулай авна гэж бодож байсан чинь зарж байсан хүн нь 2 бүжин байна хосоор нь абвал зүгээр гээд байхаар нь хөөрхөн 2 бүжин авлаа. Гэртээ аваачаад гэрийнхнийгээ хүрэх гэхлээр л их харамлаж ууралдаг байсан. хэхэ. Гэртээ 7 л хоног тэжээсэн байх. 3 курст байсан болохоор дадлага хийх шаардлага гараад өдөржин харах хүнгүй учраас дүүгээ хөдөө явхад нь эргүүлж авчраарай энэ тэр гэж бөөн л юм болж явуулсан. Гэсэн дүү маань орхиод ирсэн байсан. Миний ч уур их хүрч байсан ч удалгүй хичээл эхлээд завгүй болсон. Сүүлдээ ч мартцан байсан.

Тэгсэн нөгөө 2 бүжин том болоод бүжин гаргасан. хэхэ. Эмээ маань бүр тэр талдаа мэргэшсэн бололтой бүжингүүдээ зах дээр аваачин ченжүүдэд нь зардаг гэж ярьж байсан. Тэгж нэг эмээгээ ажилтай болгосон доо хэхэ. Гэхдээ эмээ маань надад 1 ямаа өгсөн. Би ч бас алдагдалгүй ажилласан хэхэ. Гэхдээ одоо эмээ маань туулай тэжээхээ больсон л доо. Яагаад юм бүү мэд. Магадгүй хөгшин хүн болохоор ядарсан байх.

За туулайны хэрэг ингэж дууслаа. Тэгсэн дахиад л дараагийн зун баахан цэцэг тарьж байна гэж бас гэрийнхнийгээ хямраасан. Гэхдээ би цэцэг тал дээрээ муу. Харин ээж аав 2 маань одоо гэрээр дүүрэн цэцэгтэй болгосон шүү.

Ингээд л хобби гээд яриад байхын бол зөндөө л юм байна. Ном цуглуулах их дуртай. Номын сантай болно гэж мөрөөдөж байсан. Гэхдээ одоо жижиг ч гэсэн номын сантай болсон. Сүүлийн үед гитар тоглож сурахаар шийдээд гитартай болсон.

Одоогоор дарж сурсан зүйлгүй л байна. Гэхдээ дарж сурана гэсэн итгэл алдраагүй л явна. Хамгийн хэцүү нь хуруугаа салгаж чадахгүй, дээр нь хуурууны өндөг их өвдөх юм аа хэхэ.

За нэг иймэрхүү л байх шив дээ. Хэдэн сарын дараа бас юу сонирхох бол гэж.....

No comments: