Friday, May 22, 2009

Хичээл зүтгэлийн ачаар

Энэ хорвоо дээр хүн гэж амьтан адгууснаас газхан зүйлээрээ ялгардаг нь оюун, ухаан билээ. Би айлын дундах хүүхэд л дээ. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Эгч маань хар багийн л хичээлдээ сайн, ухаантай мундаг гэж хэлэгддэг. Дүү маань энэ жил анагаахын лицейг төгсөж байгаа. Дүү дээ тэр болгон хичээл нь яаж байна гэх мэт санаа тавьж чаддаггүй ч аз болж онц сурдын байна. Шалгалтандаа бүгдэд нь онц авсан гэж дуулаад дүүгээрээ бахархах сэтгэл төрж байна гээч. Удахгүй конкурс болно дүүгээ тэнцэнэ гэдэгт бат итгэлтэй байна. Дүүгээ хүссэн мэргэжлээ эзмшээд сайн эмч болно гэж бодохлээр угийн сайхан сэтгэл маань улам л гийж байна.

Энэ бүхэн ээж аавын минь л хичээл зүтгэл. Манайх гэж айл тийм ч баян цатгалан биш ч эцэг эх маань өлсөөж цангаалгүй бид 3 ийг өдий зэрэгтээ хүргэсэн. Одоо амьдрал маань улам л сайхан болоод байх шиг.

Надад хүсч, мөрдөөдөж, бас шуналтаж явдаг нэлээн хэдэн зүйл байдагийн нэг нь эцэг, эх, эгч, дүүгээ сайхан амьдруулана гэж боддын. Гэхдээ би ганцаараа чадахгүй ч эгчтэйгээ нийлэн зорисон хүссэн амьдралруугаа цүтгэнэ ээ гэж.

Альваа зүйлийг алдаж болох ч хичээл зүтгэлийг алдаж үл болно гэж үг байдаг даа. Хүн хэрхэн явах нь өөрийн бодол, өөрийн хичээл зүтгэл гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

ХИЙ, БҮТЭЭ, ХАРИН ДАРУУ БАЙ

No comments: