Thursday, May 28, 2009

МОНГОЛЧУУД ХҮН ЧАНАРАА АЛДСААР Л

Өгчигдөр ажлаасаа нэлээн орой гарч ажлынхаа найзтай хоол идэнгээ 2 пиво уугаад л такси барин гэрлүүгээ явдал таксиний жолооч маань надаас нэлээн их мөнгө нэхэх юм. Байнга явдаг газраа мэдсээр байтал яагаад тэгж нэхдэгийг нь ёстой ойлгохгүй юм.

Монголчууд чинь ийм өрөвдөлтэй болчихсон юм уу да? Уур хүрээд уурандаа шатаж үхэх гэж байхад ядаж байхад хаана ямар хүнд хандхаа мэдэхгүй байх юм. 102 луу утасдсан боловч хариулт нь бас л өрөвдөлтэй юм. Яагаад ч ойлгох аргагүй байлаа. Нөгөө жолооч маань намайг бүр зохиод авдаг байна шт.

Төр цагдаагийн байгууллагынхан гэж шат дамжлага ихтэй ялзарч дуусчээ. Цагдаагийнхан ч угаасаа л арван жилд байхдаа л муу сурдаг тэнэг гарууд нь ордог л до. Гачин онгироо, үг яриа нь нэг л том том, тэгсэн хэрнээ хараалын үг урсгана гэж чигтэйхэн. Цагдаа л гэсэн шиг.

За тэр ч яахав гээд орхих гэхлээр энэ нийгэмд амьдрана гэдэг их хэцүү болсон шиг санагдах юм. Айдас хүйдэс, байнга л санаа зовно, бид чинь бүгд л хүн. Яагаад алаан хидаан, хулгай, дээрэм, хууран мэхлэлт зэргийг гаргахгүйгээр амьдарч болохгүй байгаа юм бэ? Бид чинь нэг л тэнгрийн доор, адилхан л хайралж хүндэлж явдаг эцэг, эх үр хүүхэдтэй хүмүүс, гэтэл .... яагаад?


Орондоо ороод шарандаа бараг л нулимс туслууллаа. Өглөө босоод ч уур гарахгүй юм.

1 comment:

Дайчин хүү said...

Тиймээ. Ганц чамд биш олон хүмүүст ийм асуудал таарж байсан.