Monday, February 16, 2009

Инээмсэглэл

:-) Энэ нь Yнэ телбергүй атлаа ихийг бүтээдэг. Тэр авч байгааг нь баяжуулдаг хирнээ өгч байгааг нь үгүйрэлдэггүй. Тэрээр хоромхон зуур болоод өнгөрөх боловч заримдаа насан туршдаа мартагддаггүй. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлж байдаг.Тэрээр ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм. Тэрээр худалдахгүй, тэрээр зээлдэхгүй, тэрээр хулгайлагдахгүй. Учир нь үүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан.
Инээмсэглэл гэдэг ийм л хэрэгтэй зүйл байтал манайхан бүгд нүүрэндээ бөөн зовлон аваачаад тохчихдог нь сонин юмшүү.
Өглөө болгонийг инээмсэглэлээр угтаад үз, өөрийгөө хүчлээд ч хамаагүй энэ бүхний чинь төлөө сэтгэл тань ч уужирах болно. Та ажлаа
хийхдээ толгойгоо дээш өргөөд цээж дүүрэн амьсгалаад үз. найз нөхөр ажил алба, аливаа нэг хаалгаар орохдоо нүүрэндээ игээмсэглэл зүүгээд ороорой. Зүгээр ч нэг хиймэл инээмсэглэл биш та чадвал чин сэтгэлээсээ инээхийг оролдоод үзээрээ. Үүний чин төлөө хүн болгон танируу инээмсэглэхийг мэдрэх болно. Толгойгоо өргөж эрүүгээ эгцэлж сэргэлэн цовоо байгаарай!

No comments: