Tuesday, February 17, 2009

Өөрийнхөөрөө амьдармаар байна

Өчигдөр сэтгэлээ сэргээе үү гэж ажлынхаа хэдэн найзнартайгаа пиво ууж суулаа. Тэгсэн сэтгэл сэргэсэн ч юм алга доо. Өөрийн маань нийлдэг хүн бүр л сүүлийн үед надад гомдолдог болоод нэлээн удаж байна. Ер нь яагаад хүн бүр ингээд байгааг би сайн ойлгохгүй ч олон хүн тэгэхийг бодход надад өөрт маань л байгаа бололтой.

Гэхдээ заавал би яагаад тэр хүмүүст таарч амьдрах ёстой юм бэ? Өөрийнхөөрөө байж болохгүй гэж үү. Яг үнэндээ маш олон найз нөхөдтэй боловч сэтгэлд нийцдэг нь маш ховор. Хааяа бүр ядрах юм аа Би өөрийнхөөрөө л амьдармаар байна.

No comments: