Monday, February 16, 2009

Инээмсэгэллийн ач тус

Бид яагаад мишээж, инээдэг вэ? Өөрөө өөрийгөө гижигдэхэд яагаад инээд хүрдэггүй юм бол?
Инээмсэглэхэд нүүрний булчинг ажиллана. Энэ нь булчин болон түүнийг ажиллуулж буй шөрмөс, шөрмөсний холбоосоос бүрдсэн байдаг. Эдгээр үйлдлүүд, инээмсэглэлийн талаар одоогоор маш бага зүйл бидэнд мэдэгдэж байна.Инээмсэглэл гэж юу вэ? Хүн яагаад инээдэг вэ? Инээхэд тархинд ямар үйл ажиллагаа явагддаг вэ? Гэсэн асуултуудад бид яг таг хариу өгч хараахан чадахгүй байна.Инээхийн эерэг ба сөрөг талууд:Gelotology – нь инээдийг физилоги талаас нь судалдаг шинжлэх ухаан юм. Энэ нь инээд бол дуу болон хөдөлгөөнөөс өөр зүйл юм. Инээх үед маш олон тооны булчин нэгэн хэлбэрт ажилладаг. Үүнд:

1. Цусны эргэлт нэмэгдэнэ.
2. Зүрх хүчтэй цохилно.

3. Амьсгаа өөрчлөгдөнө.
4. Неврохимийн бодисын түвшин багасдаг.
5. Мэдрэлийн систем ажиллаж, хөдөлгөөнд орно
6. Инээхэд булчин суларч, хүмүүс тайвширдаг.
Психонероиммунологи нь стресс, гомдол мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдгийг судалдаг. Өвчний 50 хувь нь гомдол, стресс, амьдралыг буруу ойлгосноос болдог гэж үздэг байна.Инээмсэглэхэд мэдрэлийн систем хөдөлж, стрессийн даавар болон түвшин өөрчлөгддөг.Инээхэд: хэвийн бус эсийг устгагч, Иммуни системд плазм, гамма түвшин зэрэг нэмэгддэг. Инээхэд бидний нүүр, гар, хөл, цээжний булчингууд ажилладаг.

Ингээд нэгэн бяцхан түүхээр энэхүү өгүүлэгийг өндөрлөе.

Зөөгч залуу үйлчлүүлэгчидээ ямагт эелдэг Инээмсэглэл бэлэглэдэг байлаа. Баярлаж, талархсан хүмүүс түүнд өдөр бүр “цайны мөнгө” өгдөг байв. Зөөгч үүнд урамшин илүү сайн ажилладаг байлаа. Тэрээр өдөрт олсон цайны мөнгөө гэртээ харих замдаа тааралдсан гуйлгачинд өгч тэр нь түүний ачаар талхтайгаа золгодог байв. Гэтэл нэг өдөр харих замд нь даарч бээрсэн туранхай муур дайралджээ. Зөөгч залуу өрөвч сэтгэлээр гэртээ авчран түүнийг сүүгээр дайлав. Шөнө нь залуугийн гэрт түймэр гарахад муур нь түүнийг сэрээж, амийг нь аварчээ.

No comments: